МАН-ын Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооноос жил бүр зохион байгуулдаг “Гоо сарнай-2017” хүндэтгэлийн ажиллагаа болж өндөрлөжээ. Энэхүү байгууллага нь салбар салбартаа сайн сайхныг түгээгч бүсгүйчүүдээ жил бүр алдаршуулдаг уламжлалтай.
Тав дахь удаагийн "ГОО САРНАЙ"-н эздийг танилцуулж байна.
- ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН МАНЛАЙЛАГЧ ГОО ЭЛЧ - “Монгол Контент” ХХК-ны Гүйцэтгэх захирал, “МААМУУ” Үндэсний төслийн ерөнхий продюсер Ганбүргэдийн Гантуяа;
- БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН МАНЛАЙЛАГЧ ГОО ЭЛЧ - “Оюунлаг” бүрэн дунд сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Боловсролын тэргүүний ажилтан Чойжамцын Цэцэгээ;
- БҮТЭЭЛЧ, УРЛАХУЙН САЛБАРЫН МАНЛАЙЛАГЧ ГОО ЭЛЧ - “Силк Капитал” Үндэсний хувцасны урланг үүсгэн байгуулагч Намсрайн Ариунбилэг;
- БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН МАНЛАЙЛАГЧ ГОО ЭЛЧ - Шатрын спортын Олон улсын мастер, 2016 оны Ази тивийн аварга Үүрцайхын Үүрийнтуяа;
- ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСИЙН МАНЛАЙЛАГЧ ГОО ЭЛЧ - “Палома” ХХК-нийн Ерөнхий захирал Төмөрбаатарын Байгаль;
- ЭКО САЛБАРЫН МАНЛАЙЛАГЧ ГОО ЭЛЧ - Мисс А.Баярцэцэг;
- СОЁЛ, УРЛАГИЙН САЛБАРЫН МАНЛАЙЛАГЧ ГОО ЭЛЧ - Поп Дива, DECO төслийн санаачлагч, МУСТА, Сүрэнжавын Наран;
- БИЗНЕСИЙН САЛБАРЫН МАНЛАЙЛАГЧ ГОО ЭЛЧ - “Ханбогд Кашмер” ХХК-ны Ерөнхий захирал Чойдонгийн Ганцэцэг;
- ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН МАНЛАЙЛАГЧ ГОО ЭЛЧ - Дэлхийн ТОП 5 мэс засалчийн нэг, УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, АШУ-ы доктор, профессор О.Сэргэлэн нар тус тус тодорсон байна.