Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын эрхийн өдөр ирэх сарын 3-нд тохиох гэж байгааг угтан СЗСҮТ, МУИС-тай хамтран “ХАНДЛАГЫГ ӨӨРЧИЛЖ, ХАМТДАА ХӨГЖЬЕ” өдөрлөг өнөөдөр МУИС-ийн Номын сангийн 2 давхарт боллоо. Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд СЗСҮТ-ийн дарга Ц.Ганчимэг, удирдлагуудын хамт, МУИС-ийн Реактор Я.Төмөрбаатар, сургалт оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг зэрэг арав гаруй салбар сургуулийн захирлууд оролцлоо.
СЗСҮТ-ийн БХНОХ-ийн мэргэжилтэн Э.Уянга хэлэхдээ: МУИС-ийг хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад ээлтэй дэд бүтэцтэй, хүртээмжтэй орчинг бий болгохоор хамтран ажиллаж байгаа. Энэхүү өдөрлөгөөр дараах ажлуудыг зохион байгууллаа.
- Мэтгэлцээн МУИС-ийн оюутнуудын дунд хөгжлийн бэрхшээлийн талаар судалж танин мэдэх явцдаа тэдний талаарх эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилгоор мэтгэлцээн зохион байгуулсан. Мэтгэлцээнд МУИС-ийн салбар сургууль бүрийн төлөөллүүд, мэтгэлцээний клубууд оролцож өрсөлдсөн байна.
- Дохионы хэлний сургалт МУИС-ийн багш ажилтан оюутан зэрэг 20 гаруй хүмүүст 3 өдрийн дохионы хэлний анхан шатны сургалтыг зохион байгуулжээ.
- Бэрхшээлийг биеэр мэдрэх сургалт явуулсан бөгөөд үүнд харааны бэрхшээл, сонсголын гэх зэрэг ажлууд орсон байна.
- Хөгжлийн бэрхшээлтэй 98 оюутанд сэргээн засах үзлэг, оношилгоонд хамруулж шаардлагатай зарим хүнд сэтгэл зүй болон хууль зүйн зөвлөгөө өгсөн байна.
- МУИС-ийн таван байранд дэд бүтэц, хүртээмжийн үнэлгээ хийж зөвлөмж боловсруулан хүргүүлсэн.