Нийслэлийн тээврийн газраас иргэдээс ирүүлж буй санал хүсэлтийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний оройн оргил ачаалалтай 19.30-22.00 цагийн хооронд дараах чиглэлүүдэд дундажаар 90 гаруй тээврийн хэрэгсэл нэмэгдүүлэх графикийн зохицуулалтыг хийсэн. Тухайлбал,
- Ч:1 “5 шар-Офицеруудын ордон”
- Ч:3 “Зүүн салаа-Халдвартын эмнэлэг”,
- Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал -Зунжин”,
- Ч:30а “Жанжин клуб-Зүүн 4 зам-МУБИС-Ард кино театр”,
- Ч:30б “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр”,
- Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн автобааз”,
- Ч:47 “Орбит -Ард кино театр”,
- Ч:51 “3,4-р хороолол-МУИС–Дүнжингарав худалдааны төв”,
- Ч:57 “Улаан чулуут-Их наран-МУИС”,
- Ч:59 “ХМК-Офицеруудын ордон”,
Мөн оройн оргил цагаар ачаалал ихтэй дундын зогсоолуудаас буюу МУБИС-Улаан чулуут, Ард кино театр -Орбит, Дүнжингарав худалдааны төв зогсоолоос төв замаар 3,4-р хороолол, Офицеруудын ордоноос- ХМК чиглэлүүдэд 17:30-19:20 цагийн хооронд 20-30 минутын давтамжтайгаар чиглэл тус бүрд 2-3 автобус явуулах төлөвлөлт хийгдэн 2017 оны 11 дугаар сарын 29-ний өдрөөс хэрэгжүүлэн эхлүүлээд байна.