Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдийн талаар “Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт "АСЕМ"-ыг зохион байгуулсан үйл ажиллагаа, түүний гүйцэтгэл, үр дүнд” эрсдэлийн аудитыг гүйцэтгэх ажлын хэсгийг байгуулсан бөгөөд энэхүү аудитын төлөвлөгөө батлагдаж аудитыг эхлүүлж байна.
АСЕМ нь 1996 онд 26 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Ази, Европын 51 улс, хоёр олон улсын байгууллагыг нэгтгэсэн Засгийн газар хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны албан бус үйл явц юм.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2016 онд Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт болон дагалдах 9 хуралдааныг зохион байгуулсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 163 дугаар зарлигаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт "АСЕМ"-ыг 2016 онд зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний Зөвлөлийг байгуулж, бүрэлдэхүүнийг нь баталсан байна. Үүнд:
АСЕМ-д зориулж дараах эх үүсвэрээс хөрөнгө бүрдүүлж ,зарцуулсан байна. Үүнд:
- Улсын төсвийн хөрөнгө
- Нийслэлийн төсвийн хөрөнгө
- Гадаадын хандив, тусламж
- Хөгжлийн банкны хөрөнгө
- Бусад эх үүсвэр
АСЕМ-тай холбоотойгоор өнгөрсөн онд хийсэн аудитаар зөрчлүүд илэрч байсан байна. Тухайлбал:
Улсын төсвөөс Гадаад харилцааны сайдын төсвийн багцад улсын төсвөөс 2015 онд 2.5 тэрбум, 2016 онд 21.1 тэрбум, нийт 23.6 тэрбум төгрөг батлагдснаас 2015 онд 1.5 тэрбум, 2016 онд 19.3 тэрбум, нийт 20.8 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
Гадаад харилцааны сайдын 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар АСЕМ-тай холбоотой дараах зөрчлүүд илэрсэн байна. Үүнд:
- Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар нь Ази, Европын дээд түвшний Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас албан ёсны шийдвэр гараагүй байхад Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт "АСЕМ"-ыг зохион байгуулах үйл ажиллагаанд зориулж БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн 578 иж бүрдэл зочид буудлын тавилга, цагаан хэрэгсэлийг 13 аж ахуйн нэгж, 21 иргэнд бэлэн мөнгөөр болон зээлээр худалдсан, 4787 ширхэг албан тасалгааны тавилга, тоног төхөөрөмж /сандал, ширээ, буйдан, хурлын танхимын иж бүрдэл/-ийг 33 төрийн байгууллагад шилжүүлсэн байна.
- Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын захирал О.Заяамандах нь 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр "НЬЮ ТЕРРАВОКС" ХХК-тай БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн 6955 нэгж орчуулгын тоног төхөөрөмжийг түрээсүүлэхээр 3 жилийн хугацаатай "Тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээ" -г байгуулсан байна. Тус гэрээнд түрээслэгч тал нь гэрээний хугацаанд түрээслүүлэгч талаас зохион байгуулах арга хэмжээг өөрийн зардлаар үнэ төлбөргүйгээр хариуцан ажиллаж, гэрээний хугацаа дууссанаар тоног төхөөрөмж түрээслэгч талд үнэ төлбөргүйгээр шилжихээр түрээсийн төлбөрийг тусгасан нь байна.
- БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн 5572 нэгж ширхэг албан тасалгааны тавилга, тоног төхөөрөмж /сандал, ширээ, буйдан, хурлын танхимын иж бүрдэл/-өөс 4787 ширхэгийг 33 төрийн байгууллагуудад тэдний хүсэлт болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын албан бус шийдвэр /цохолт/-ээр үнэ төлбөргүй шилжүүлсэн, иргэд, аж ахуйн нэгжүүдэд 785 ш тавилгыг 103.0 сая төгрөгөөр худалдсанаас 97.3 сая төгрөгийн төлбөрийг аваагүй байна.
- "АСЕМ"-ын үйл ажиллагаанд зарцуулахаар батлагдсан төсвөөс 70.4 сая төгрөгийг ГХЯ-ны сайд, ажилтнуудын тус үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдолгүй гадаад томилолтын арга хэмжээнд, 117.9 сая төгрөгийг ГХЯ-ны байр болон гаднах талбайн засварт зарцуулсан байна.
- Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 63/37 дугаар зөвлөмж, 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 4/77 дугаар албан бичгээр ГХЯ-д ирүүлсэн чиглэлийн дагуу "АСЕМ"-ын үйл ажиллагаанд зарцуулахаар батлагдсан төсвөөс 12.429.6 сая төгрөгийн бараа, ажил, үйлчилгээний ханган нийлүүлэгч, гүйцэтгэгчтэй “шууд” худалдан авах гэрээ байгуулан ажилласан байна.
Санхүүгийн тайлангийн болон гүйцэтгэлийн аудитаар АСЕМ-ийн үйл ажиллагааг зохион байгуулж явуулсантай холбоотой зөрчлүүд илэрч байсан учраас энэхүү эрсдэлийн аудитыг хийсэн гэнэ.