Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр жил бүр нийтийн тээврийн үйлчилгээний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс автобусны зогсоолын талбайг шинээр гаргадаг. Дээрх ажлын хүрээнд 2017 онд нийслэлийн дүүргүүдээс болон иргэдээс ирүүлсэн саналд үндэслэн нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, нийслэлийн Автозамын хөгжлийн газрын хамтарсан ажлын хэсгийн шийдвэрээр 2017 онд 13 зогсоолын талбай гаргах ажил бүрэн хийгдэж ашиглалтад хүлээж аваад байна.
Дээрх зогсоолуудыг дайран өнгөрч буй 26 чиглэлийн зураглалд өөрчлөлт оруулан баталгаажуулсан ба үйлчилгээг ирэх сарын 1-ний өдрөөс хүргэх болно.
Нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 11323176, 11326352 дугаарын утсанд 24 цагийн турш өгөх боломжтой гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
2017 онд хийгдсэн зогсоолуудын жагсаалт:
- Богд-Ар хороолол Хатанбаатар Магсаржавын гудамж / Баруун/ Баянгол дүүрэг
- Богд-Ар хороолол Хатанбаатар Магсаржавын гудамж / Зүүн/ Баянгол дүүрэг
- Хермес худалдааны төв Нарны зам /баруун/ Баянгол дүүрэг
- Хермес худалдааны төв Нарны зам /зүүн/ Баянгол дүүрэг
- Эмимпекс Нарны зам /хойд/ Баянгол дүүрэг
- Эмимпекс Нарны зам /урд/ Баянгол дүүрэг
- Петровис ШТС Нарны зам /урд/ Баянзүрх дүүрэг
- Эм-ай-ю их сургууль /Офицеруудын ордон Чулуун овоо зогсоолын хооронд/ ЭТӨЧ /баруун/ Баянзүрх дүүрэг
- Эм-ай-ю их сургууль /Офицеруудын ордон Чулуун овоо зогсоолын хооронд/ ЭТӨЧ /зүүн/ Баянзүрх дүүрэг
- Батлан хамгаалахын их сургууль Улаан хуарангийн автозам /баруун/ Баянзүрх дүүрэг
- Батлан хамгаалахын их сургууль Улаан хуарангийн автозам /зүүн/ Баянзүрх дүүрэг
- Монелийн эцэс Монелийн гудамж /шороон зам зассан/ Баянзүрх дүүрэг
- Сэлх1 Сэлхийн гудамж /зүүн/ Сүхбаатар дүүрэг