Шинжлэх ухаан технологи – 2017 үзэсгэлэнд оролцож буй 97 байгууллагын 300 гаруй инновацийн бүтээгдэхүүнээс шилдэг бүтээлийг шалгарлаа.
Тусгай байранд: Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгээс хэрэгжүүлсэн доктор Б.Бат-Эрдэнэ удирдагчтай “Гэмт хэргийн статистикийг боловсронгуй болгох” Шинжлэх ухаан, технологийн төслийн хүрээнд судлаач Б.Мөнхдоржийн боловсруулсан “ХОРИХ ЯЛЫГ ДҮЙЦҮҮЛЭН ХАСАЖ ТООЦОХОД ХЭРЭГЛЭХ МАТЕМАТИК СТАТИСТИКИЙН АРГАЧЛАЛ” сэдвээр Нийгмийн инноваци хэлбэрээр хууль зүйн шинжлэх ухаан, шүүхийн практикт нэвтрээд байна. Үүний дагуу 2017.07.01-05-ны хоорондшүүхээс нийт 3075ялтны хорих ялыг дүйцүүлэн хассан бөгөөд эрдэм шинжилгээний ахлах ажилтан хошууч Б.Мөнхдорж ирж шагнал гардлаа.
ГУРАВДУГААР БАЙРанд Хими, химийн технологийн хүрээлэнгийн дэргэдэх гарааны Уужим булган ХХК-ий Ж.Дугаржав, Д.Алтанхуяг зохиогчтой “Үнэр арилгагч ях бэлдмэл” цэвэрлэх байгууламжийн лаг, жорлонгийн муухай үнэрийг арилган хоргүйжүүлэн халдваргүйжүүлсэн бүтээл шалгарлаа.
Мөн гуравдугаар байранд Физик, технологийн хүрээлэнгийн П.Золбаяр, Ч. Баясгалан, Г.Бат-Эрдэнэ, У.Батхишигт, М.Бат-Орших зохиогчтой “Усан халаалтын зуухны автомат хяналт, удирдлагын систем”
Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхөөс үүдэлтэй утаат агаарын бохирдлыг бууруулах зорилготой зохион бүтээсэн усан халаалтын зуухыг бүрэн автоматнуулсан техник – програмыг хосолсон биет бүтээл шалгарлаа.
Хоёрдугаар байранд Арьс трейд ХХК-ний хэрэгжүүлсэн Ч.Авдай удирдагчтай “Арьс шир боловсруулах процессуудын орчны хэлбэлзлийг тогтворжуулах дэвшилтэт технологи” шинжлэх ухаан технологийн төслийн хүрээнд бий болсон хром хүнд метал давс хүчил агуулаагүй химийн материал ашиглан арьсыг гүн боловсруулах технологиороо байр эзэллээ. Энэ бүтээл үйлдвэрүүдээс гарч буй хром, хүнд метал, давс хүхрийн хүчил агуулсан хаягдал усыг зогсоож, саарал усыг гаргах, хүний эрүүл мэндэд хоргүй, байгаль орчинд ээлтэй, хүлэмжийн хийг бууруулахад хувь нэмэр оруулж байгаа юм. Арьс шир ХХК-ий технологич Монгол улсын зөвлөх инженер Б.Буян шагналаа гардлаа.
Мөн хоёрдугаар байранд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн Ц.Отгоо, Ц.Дэжидмаа, Т.Батсүх, Д.Сангажав нарын зохион бүтээсэн УУРАГ, АМИН ДЭМЭЭР БАЯЖУУЛСАН ЭРДСИЙН ШАХМАЛ ТЭЖЭЭЛ эзэлсэн байна.
Өвөл, хаврын улиралд даарч, сульдсан малыг өлчиржүүлэх, тэжээлийн шимт бодисын шингэцийг 20-30 %-иар нэмэгдүүлж, зүй бусын хорогдол 10.2 % -иар, амьдын жингийн бууралтыг 12.1-13 %-иар бууруулна. Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал доктор Т.Батсүх шагналаа авлаа.
Тэргүүн байранд Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнгийн С.Батмөнх, Б.Одонхишиг, Б.Жаргалсайхан зохиогчтой ИЛЧ -2.0 дулааны аккумлятор бүтээлээрээ шалгарлаа.
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан эрдэмтдийн багийн бүтээсэн шөнийн цагийн цахилгаанаар халах фазын шилжилтийн дулааны аккумлятор нь оройн 21 цагаас өглөөний 6 цаг хүртэл цахилгааныг дулаанд шилжүүлэн хурааж өдрийн турш цахилгаан хэрэглэлгүйгээр сууцны температурыг 20-24 градуст тогтмол барьж байх зориулалттай.Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Академич доктор профессор С.Батмөнх шагналаа гардлаа .
БСШУСайдын тушаалаар энэхүү шинжлэх ухаан, технологи, инноваци – 2017 үзэсгэлэнгийн үндсэн зохион байгуулагч Шинжлэх ухаан технологийн сангаас Шинжлэх ухааны тэргүүний ажилтнаар
Шинжлэх ухаан технологийн сангийн Мэдээллийн сан, маркетингийн хэлтсийн дарга Доржготовын Одончимэг
Шинжлэх ухаан технологийн сангийн Мэдээллийн танхимын мэргэжилтэн Жамцын Эрдэнэцэцэг нар тодорлоо.
Чорос – Онош ХХК-ний 2014 – 2016 онд хэрэгжүүлсэн Ж.Зандраа удирдагчтай “Молекул биологийн үндсэн 2 эсгэгийг шинээр нийлэгдэн үйлдвэрлэж, лабораторийн үйлчилгээнд нэвтрүүлэх, туршилт судалгаа технологи” нэртэй инновацийн төслийн үр дүнгээс 4.0 сая төгрөгийг залуу судлаачдыг дэмжих, судалгаа шинжилгээний ажлын тасралтгүй ажиллагааг бий болгох зорилгоор хандивласан билээ.