“Дэлхийн хүүхдийн өдөр” өнөөдөр тохиож байгаа билээ. Арваннэгдүгээр сарын 20-ны энэ өдөр бол НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүүхдийн эрхийн тунхаглал (1950 он) болон Хүүхдийн эрхийн конвенцийг (1989 он) баталсан өдөр юм. Тиймээс НҮБ-ээс “Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг албан ёсоор энэ өдөр тэмдэглэдэг ажээ. Энэ өдөр хүүхдүүдэд тулгамдаад байгаа асуудлыг сонсож, нээлттэй ярилцаж хүсэл зорилгод нь хөтлөх нь иргэн бүрийн үүрэг.