Монголчуудын шимтэн үзэх дуртай Америкийн олон ангит киноны нэг "Хавай 5-0"-ын VIII дахь цуврал гарч эхэллээ. Харамсалтай нь уг киноны чухал дүрийг бүтээдэг ази жүжигчид болох Даниэл Дэ Ким, Грэйс Парк нар киноны бүрэлдэхүүнээс хасагдаж, шинэ жүжигчид тоглосон байна. Өөрөөр хэлбэл, CBS нь Ким болон Паркыг 8 дахь цувралаас хасах шийдвэрийг хоёр дахь удаагаа хийж байгаа гэнэ. Тэд хэлэхдээ "Даниел, Грэйс нар "Хавай 5-0"-ны долоон улирлын туршид үзэгчдээс сайн үнэлгээ авч байсан жүжигчид учир тэднийг алдах хүсэлгүй байсан. Гэвч цалин хөлс дээрээ тохиролцож чадаагүй, аль болох боломжтой үнэ санал болгохыг хичээсэн. Хэдийгээр тохиролцоонд хүрч чадаагүй ч тэд асар их авьяаслаг, үзэгчдийн итгэл найдварыг хүлээсэн жүжигчид учир ирээдүйд тэдэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэжээ.
Харин Даниел энэ тухайгаа цахим хуудастаа "Та бүхэнд мэдээлэл өгөлгүй удсанд уучлаарай. Надад маш гунигтай байна гэхдээ энэ бүхэн үнэн. Дараа долоо хоногт эхлэх "Хавай 5-0" киноны зураг авалтад оролцохгүй. CBS-тэй хийх гэрээний хувьд тохиролцоонд хүрч чадаагүй. Иймээс маш хэцүү сонголт хийж киноноос татгалзлаа. Петер Линков, Алекс Куртзман, Реберто болон СBS-ийн бүх хамт олонд баярлалаа гэж хэлэхийг хүсэж байна гэжээ.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл ажиглагдсан гэжээ