Нийслэлийн хэмжээнд 2017 оны аравдугаар сард аюулт үзэгдэл, ослын 114 удаагийн дуудлагыг хүлээн авч, объектын гал түймрийн 93, аврах ажиллагааны 21 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 50 хүний амь бие, аж ахуйн нэгж байгууллага, төр, иргэний 1 тэрбум 178 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.
Нийслэлийн Онцгой байдлын газраас 2017 оны аравдугаар сард гарсан аюулт үзэгдэл, ослын дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Мөн Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд аюул осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг 37 удаа, 4283 айл, өрхийг хамруулан зохион байгуулж, иргэдэд аюулт үзэгдэл, осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх санамж сэрэмжлүүлэг материал 23.632 ширхэгийг тарааж, 16.245 иргэнд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа, яриа хийж зөвлөгөө өгч ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.