Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрт нэмэлт оруулах хэлэлцээрийн үр дүн гарсны дараа багш нар 10 дугаар сарын 30-нд ажил хаяхаа зогсоосон. Үр дүн сэтгэлд нь нийцсэн бололтой гэж олон нийт дүгнэж байсан худлаа боллоо.
Өнөөдөр Монголын Боловсрол,Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос Боловсрол, Шинжлэх ухааны салбарт ажиллагсдын үндсэн цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардаж хугацаагүй ажил хаялт зохион байгуулахаар төвөвлөөд байгаа талаараа хэвлэлд мэдээллээ.
Ажил хаялт 2017 оны 11-р сарын 13-ний өдрөөс өрөнхий боловсролын 650 гаруй сургууль, 850 орчим хүүхдийн цэцэрлэг, шинжлэх ухааны 20 орчим байгууллага, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 30 гаруй сургуулийн нийт 70000 орчим ҮЭ-ийн гишүүд орон даяар нэгэн зэрэг эхлүүлнэ.
Төр засгийн зүгээс 2017, 2018 онуудад төрийн албан хаагчдад нэг удаа 300,000 төгрөг олгох, заавал цалингийн санг нэмэхгүйгээр урамшуулал олгох боломжийг бүрдүүлэх тухай асуудлыг ярьж байгааг түр зуур аргацаах гэсэн арга хэмжээ гэж үзэж байгаагаа БСШУ-ны ҮЭ-ийн дарга Ж.Батзориг мэдээллээ. Тэрээр хэлэхдээ "Дээрх мөнгө нь боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллагсдын цалин хөлс, орлогыг нэмэгдүүлэх үр дүнтэй арга хэмжээ болно. Тиймээс багш эрдэм шинжилгээний ажилтнуудын үндсэн цалинг сар бүр тавиас доошгүй хувиар нэмэгдүүлэх илүү оновчтой арга хэлбэрийг олж, шаардлагатай төсөв санхүүжилтийг 2018 оны улсын төсөвт тусгуулан батлуулахыг шаардаж, асуудлыг шийдвэрлэх хүртэл тэмцлээ зогсоохгүй" гэв.