УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар ирэх оны төсвийн нэг дэх хэлэлцүүлгийг хийх байсан ч МАН-ын бүлэг завсарлага хүссэн тул хуралдаан өндөрлөв.
Хуралдаан эхлэхэд УИХ-ын дарга М.Энхболд ирэх оны төсвийн нэг дэх хэлэлцүүлгийг хийхээр товлосон болохыг гишүүдэд танилцуулав. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Х.Хаянхярваа төсөв тойрсон асуудалтай холбогдуулж бүлэг дээр дахин нягтлах шаардлагатай. Тав хоногийн завсарлага авч байна гэлээ.