Саудын Арабын эмэгтэйчүүдэд ирэх оноос цэнгэлдэх хүрээлэнд орж, спортын арга хэмжээнүүдийг үзэхийг зөвшөөрчээ. ВВС-гийн мэдээлснээр, тус улсын нийслэл Эр-Рияд болон Жидда, Даммам гэсэн гурван томоохон хотын цэнгэлдэх хүрээлэнд эмэгтэйчүүд орох эрхтэй болж байна. Энэ шийдвэрийг хүйсийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн бас нэгэн чухал алхам гэж ажиглагчид тэмдэглэв. Тус улс улсын эмэгтэйчүүд ирэх оны зургадугаар сарын 1-нээс автомашин жолоодох эрхтэй болох юм.