“Исламын улс” бүлэглэлтэй холбоотой хэмээн сэжиглэн хоёр хоногийн дотор Туркт 143 хүнийг баривчилсан тухай “Anadolu” агентлаг мэдээллээ. Найман муж, тэдгээрийн дотор, Анкара, Истанбул, Измирт цагдаагийн хан тусгай ажиллагаа явуулсан байна. Баривчлагдсан хүмүүс нь голдуу Сирийн иргэн аж. Тэднээс зэвсэг, гар хийцийн тэсрэх бөмбөг хийхэд ашигладаг материал, тэрчлэн сурталчилгааны хуудаснууд хураан авсан гэнэ. Анкара хотод л гэхэд 49 хүнийг баривчилжээ. Тэдний зарим нь тус улсын үндэсний баярын өдөр халдлага үйлдэхээр төлөвлөж байснаа байцаалтын үеэр хүлээжээ.