“Исламын улс” бүлэглэлийн босогчдын гарт амиа алдсан Иракийн цэргийн алба хаагчдыг олноор нь Эль-Хувейжа хотоос холгүйхэн газарт булсан байжээ. Иракийн армийн командлалын хэлснээс телевизийн “Al Arabiya” суваг эш татан мэдээлснээр булшинд тус хотын оролцоо болсон зэвсэгт халдлагын үеэр террористуудын хороосон Засгийн газрын цэрэг болон цагдаагийн 50 цогцос байсан гэнэ.
Иракийн зүүн хойд нутгийн Эль-Хувейжа хот орчмоос энэ сарын эхээр мөн тийм хоёр ч булш олдсон юм. Киркук мужийн Цагдаагийн газрын дарга Халед аль-Обейдигийн мэдээлснээр мэргэжилтнүүд цогцсуудад нарийвчилсан үзлэг хийхээр төлөвлөжээ. Учир нь хэт давруу үзэлтнүүдтэй тэмцэж явсан Иракийн өөр хэдэн зуун цэрэг, цагдаа сураггүй болсонд тооцогдож буй аж.
Тус улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Ерөнхий сайд Хейдар аль-Абади 2014 онд “Исламын улс”-ын террористуудад эзлэгдсэн Эль-Хувейжа хот орчим дахь уг бүлэглэлийн байрлалууд руу өргөн хүрээтэй давшилт хийж эхэлснээ өнгөрсөн сарын 21-нд зарласан. Уг ажиллагаанаас өмнө тус бүс нутагт 1-2 мянган босогч байжээ. Эль-Хувейжа хотыг босогчдоос бүрэн чөлөөлснийг энэ сарын 11-нд зарласан билээ.