Олон улсын олимпын хороо ирэх онд зохиох өвлийн олимпод ОХУ-ын шигшээ багийг оролцуулахгүй гэх хатуу шийдвэр гаргасан. Шалтгаан нь өнөөх л допингийн асуудал. Ирэх хоёрдугаар сарын 9-нд БНСУ-д болох цагаан олимпод оролцох, эсэхийг нь ирэх арваннэгдүгээр сарын сүүлч, арванхоёрдугаар сарын эхээр болох Олон улсын олимпын хорооны уулзалтаар шийдэх аж. Одоогоор АНУ тэргүүтэй 17 орны зүгээс оросуудыг уг тэмцээнээс хасах санал гаргаад буй. Олон улсын олимпын хорооны удирдлагууд цагаан олимпод оролцох эрхийг нь хассан ч илүү дэлгэрэнгүй мэдээлэл хийхээс татгалзаж, дүгнэлт хийгээгүйд оросууд гомдолтой байгаа гэнэ.