Нийслэлийн 378 жилийн ойн өдрийг тохиолдуулан Төрийн болон Нийслэлийн далбааг мандуулах ёслолын ажиллагаа Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр боллоо. Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон нийслэл хотын үе үеийн удирдлагууд оролцлоо.
Төрийн болон Нийслэлийн далбааг мандуулах ёслолын ажиллагаанд Улаанбаатар хотын цэргийн хүрээний ёс журам сахиулах ангийн Хүндэт харуулын анги, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, найрал дуучид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.