АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин Номхон далайн баруун хэсэг дэх Долдугаар флотын бүрэлдэхүүнийг нисэх онгоц тээгч “USS Theodore Roosevelt”-ийг бусад дөрвөн хөлөг онгоцоор хүч нэмэгдүүлснийг “Fox news” мэдээллээ.
Үүний өмнө буюу өнгөрсөн даваа гаригт пуужин болон эскадрын мина тээгч дөрвөн хөлөг онгоцыг тус флот руу илгээсэн билээ. Эдгээр хөлөг онгоц нь Ази, Номхон далайн бүс нутаг дахь АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хамгаалалтад байдаг далай, тэнгис, боомтуудын аюулгүй байдлыг хангах зорилготой юм.
Ийнхүү цэргийн хүчээ зузаатгасан нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын айлчлалтай холбоотой гэж телевизийн дээрх суваг мэдээлсэн байна. Тэрбээр ирэх сарын 3-14-ний хооронд Япон, БНСУ, Хятад, Вьетнам, Филиппинд айлчлахаар төлөвлөсөн юм.