10 дугаар сарын 25-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 298 дахь өдөр бөгөөд он дуусахад 67 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 12 хэмийн дулаан бол шөнөдөө 0 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 6, нэг цагаан мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өнгө зүс сайжрах гэнэ. Энэ өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2458.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.80, юань 371.50, вон 2.18 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 1956 оны энэ өдөр "Маамуу нааш ир” дуу зохиогдсон.
- 10.00 цагт “Тамхины худалдааны зохистой хяналт” сэдэвт дугуй ширээний уулзалт Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимд болно.
- 12.00 цагаас Таван шарын баруун талын төмөр замын 396-р гарам даваад “Энхжин” хүнсний захын чанх хойно явган хүний хонгилон гарцын нээлт болно.
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын хууль бус үйл ажиллагааны талаар иргэд баримттай мэдээлэл хийнэ.
- Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 09.00 цагт томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажил, дүүргийн эмнэлгүүдэд хэрхэн хангагдаж байгаатай танилцахаар Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд ажиллана.
- 10.00 цагаас Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон салбарт НЗДТГ-ын дэргэдэх Төрийн албан хаагчийн сургалтын төвийн нээлтийн ажиллагаа болно.
- 11.30 цагаас Толгойтоос Орбит, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын нээлт болно. Нээлтэд УИХ-ын гишүүд, Нийслэлийн удирдлагууд оролцоно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Гренада улсад Талархлын баярын өдөр тохиож байна.
- 1984 оны энэ өдөр Америкийн алдарт дуучин Кэти Пэрри мэндэлжээ.
- Мөн 1985 оны энэ өдөр Америкийн алдарт дуучин, жүжигчин Киара мэндэлжээ.
- 2009 онд Багдад болсон бөмбөгдөлтийн үеэр 155 хүн нас барж, 721 хүн шархаджээ.