Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-д Хиймэл оюун ухааны асуудал хариуцсан яам байгуулж, сайдаар нь 27 настай Омар Бин Султаныг томилжээ. Дэлхийн технологийн хувьсгалд АНЭУ тэргүүлэх байр суурь эзлэхийг эрмэлзэж буй учир ийм яам байгуулсан аж. Тус улс 2117 он гэхэд Ангараг гаригт суурин байгуулахаар төлөвлөсөн байна.
Үүнээс гадна тус улсын Засгийн газар Тэргүүлэх шинжлэх ухаан болон Хүнсний аюулгүй байдлын яамтай болжээ.