ГХЯ-ны Консулын газраас БНСУ-д яаралтай мэс засалд орох болон эрчимт эмчилгээ хийлгэх, хүмүүнлэгийн шугамаар /нас барсан иргэний ар гэрийнхэн шарилыг авчрахаар явах/ зорилгоор зорчих иргэдэд зөвхөн ноот бичиг олгож байгаа болно. Дээр дурдсанаас бусад тохиолдолд тухайн иргэн БНСУ-ын ЭСЯ-ны виз хүлээн авах төвд шууд хандан, визээ мэдүүлэхийг зөвлөж байна.