Олон улсын судалгаа, тандалтын байгууллага “Movehub” аль улсын иргэд хамгийн их аялдаг талаарх судалгааны дүнгээ танилцуулжээ. Таван тивийнхнийг хамруулсан судалгаагаар Хонконгийн иргэд тэргүүлсэн бөгөөд нэг аялагч дунджаар 3000 ам.доллар зарцуулдаг гэсэн тооцоо гарсан аж.
Удаах байрт Люксембургийн Вант Улсын аялагчид бичигдсэн байна. Ингэхдээ нэг хүн ойролцоогоор 6000 “ногоон” зарлагаддаг гэнэ. Унгар хүмүүс эл жагсаалтын гуравдугаарт эрэмбэлэгджээ. Тэд харьцангуй хямд зардлаар дэлхийтэй танилцахыг чухалчилдаг аж.
Дээрх байгууллагын судалгаанаас харахад унгар хүмүүс дунджаар 250 доллароор “нүдээ нээдэг” гэнэ. Удаах байруудад Швед, Финланд, Ирланд, Сингапур, Швейцарь, Дани, Албанийн жуулчид бичигджээ.