ОХУ-ын өндрийн харайлтын тамирчин Анна Чичерова Бээжингийн олимпод авсан хүрэл медалиа хураалгав. Олон улсын хөнгөн атлетикийн холбоо шинэ технологи ашиглаж, тамирчдаас допингийн шинжилгээ авах болсноор зарим тамирчдын өмнө нь үзүүлсэн амжилтыг нь хүчингүйд тооцох болжээ. Харин энэ шийдвэрийг Лондоны олимпын аварга бүсгүй эсэргүүцэж, спортын арбитрын шүүхэд хандсан ч тус болсонгүй. Түүний хүрэл медалийг тухайн үед зургадугаар байр эзэлсэн АНУ-ын тамирчин Чаунт Лоувд гардуулах гэнэ. Учир нь Бээжингийн олимпод дөрөв болон тавдугаар байр эзэлсэн Афины олимпын аварга, ОХУ-ын Елена Слесаренко, Украины Вита Паламар нарын шинжилгээний хариу сөрөг гарсан аж. Хэдийгээр медалиа хураалгасан ч Анна Чичерова 2011 онд анхны хүүхдээ төрүүлээд гурван сарын дараа дэлхийн аваргад түрүүлж, дараа жил нь Лондоны олимпын аварга болсон билээ.