БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг хорих хугацааг Сөүлийн шүүх зургаан сараар сунгасныг “Yonhap” агентлаг уламжиллаа. Түүнийг түр хорих хугацаа өнөөдөр дуусах байсныг ирэх оны дөрөвдүгээр сарын 16-ныг хүртэл сунгасан байна. Авлигын хэрэгт холбогдсон түүнийг нотлох баримтуудаа устгаж болзошгүй хэмээн хорьж байгаа билээ.
Энэ оны тавдугаар сараас хойш тус шүүх Пак Гын Хэтэй холбоотой хэргийг 80 удаахэлэлцсэн бөгөөд зургадугаар сараас хойш долоо хоногт дөрвөн удаа хуралджээ. Авлига авсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, дотнын найздаа төрийн нууц задруулсан зэрэг хэргээр түүнийг энэ оны гуравдугаар сард албан тушаалаас нь огцруулж, баривчилсан юм.