10 дугаар сарын 12-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 285 дахь өдөр бөгөөд он дуусахад 80 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 2 хэмийн дулаан бол шөнөдөө -8 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 22, таван шар мэнгэтэй хар бич өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал идээ ундаа элбэг олдох гэнэ. Энэ өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2465.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.00, юань 376.00, вон 2.15 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 20.26 цагт сар тал болно.
- "Байгаль орчны хамааралт өвчний оношилгоо сэргийлэлтийг боловсронгуй болгох асуудал" сэдэвт олон улсын хурал цэнгэг усны төвийн хурлын танхимд болно.
- Монголбанкнаас санаачлан Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах олон улсын бага хурлыг 09.00 цагт Шангри-Ла зочид буудалд зохион байгуулна.
- Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачлагаар НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн газрын дэмжлэгтэйгээр Онцгой байдлын ерөнхий газрын зохион байгуулах “Эрт сэрэмжлүүлэг, эрт хариу арга хэмжээний төлөвлөлт” сэдэвт семинар 09.00 цагт Төрийн ордны жанжин Сүхбаатарын танхимд болно.
- 10.00-14.00 цагийн хооронд Автотээврийн үндэсний төвөөс “Автотээврийн менежментийг сайжруулах жил”-ийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа болон хийж хэрэгжүүлсэн ажлуудынхаа талаар мэдээлэл өгч, сурталчлах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг олон нийтэд нээлттэй танилцуулах “ӨВӨЛД БИД БЭЛЭН” нэгдсэн өдөрлөгийг “Сүхбаатарын талбай”-д зохион байгуулна.
- ХНХЯам, СЗСҮТ хамтран “Хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болох нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 09.00-14.00 цагт ХНХЯ-ны 10 давхрын хурлын танхимд зохион байгуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Нэр төрөө эрхэмлэх дэлхийн өдөр тохиож байна.
- Мөн өнөөдөр бол Чөлөөтэй сэтгэн бодох олон улсын юм байна.
- 1975 оны энэ өдөр Америкийн алдарт реппер Ahmad мэндэлжээ.
- 1992 онд Египетийн Кайро хотод 5.8 баллын хүчтэй газар хөдөлж, 510 гаруй хүн нас баржээ.
- 1968 онд Бүгд Найрамдах Эквадор улс Испани улсаас салан тусгаарлаж байжээ.