Уул уурхай, барилга, зам тээвэр зэрэг эдийн засгийн голлох салбарын өсөлтийг дэмжих, дэвшилтэт тоног төхөөрөмж нэвтрүүлэх зорилго бүхий "Экспо Монголиа 2017” олон улсын үзэсгэлэн, бага хурал энэ оны 10 дугаар сарын 10-12-нд “Мишээл Экспо” төвд болох талаар өнөөдөр хэвлэлд мэдээлэв.
Олон улсын тав дахь удаагийн үзэсгэлэнд ХБНГУ, БНСУ, Итали, БНХАУ, Беларусь, Монгол гэх мэт долоон улсын 100 гаруй компанийн 2000 гаруй зочид мэргэжилтнүүд нэг дор цугларч, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, тоног төхөөрөмж, сүүлийн үеийн технологийн шийдлүүдээ танилцуулахаас гадна бизнесийн харилцан түншлэл, бүтээгдэхүүн борлуулалтын гарцыг олох, сүүлийн үеийн инновацийг толилуулах юм. Үзэсгэлэнд оролцогчид “Эскпо Монголиа 2017”-ын зохион байгуулагчдаар дамжуулан олон улсын зочид төлөөлөгчидтэй урьдчилан товлосон уулзалт хийх боломжтой аж.
Түүнчлэн "Expo Mongolia" олон улсын үзэсгэлэнгийн үеэр "Хөрөнгө оруулалт, Инноваци" сэдвийн хүрээнд тогтвортой хөгжлийн бага хурал болно.
ХБНГУ-ын Expo Mongolia 21 компаний ерөнхий захирал Инго Кловер: "Экспо Монголиа"-2017 бизнес эрхлэгчдийн заавал байх ёстой газар
Үзэсгэлэнг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, Эрчим хүчний яам болон “Хүнд машин механизм үйлдвэрлэгчдийн байгууламжийн холбоо”, Монгол дахь Америкийн Худалдааны Танхим, Франц Монголын Худалдааны Танхимын дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулж буй юм.