БНХАУ-ыг тунхагласны 68 жилийн ой, Намрын дунд сарын баярыг тэмдэглэж буй дөрөв дэх хоногт тус улсын дотоодын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.4 хувиар өсөж, 461 саяд хүрчээ. Үүнээс олсон орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 13.6 хувиар нэмэгдэж, 385.6 тэрбум юаньд хүрсэн байна.
Хүн амын орлого өсөж, амьжиргааны түвшин дээшилсэн нь баярын өдрүүдийн зардлын үзүүлэлт нэмэгдэхэд нөлөөлснийг БНХАУ-ын Аялал жуулчлалын газрын төлөөлөгч мэдээлжээ.