Нийслэлийн Газрын албанаас ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зохион байгуулах гэж байна. Дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд 2017 оны 10 дугаар сарын 06 өдрийн 10 цагт нээлттэй явагдана.
Дуудлага худалдаа Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур зэрэг 6 дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, амины орон сууц, аялал жуулчлал, аж ахуй, орон сууц, зочид буудлын зориулалтаар 30 байршлын 160.77 га газрыг худалдах юм. Тухайлбал,
- Баянзүрх дүүрэгт-2
- Хан-Уул дүүрэгт-15
- Сонгинохайрхан дүүрэгт-4
- Налайх-5
- Багахангай-3
- Багануур дүүрэгт-1 байршил байна.
Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2017 оны 10 дугаар сарын 03-ны 8:30 минутаас эхлэн-2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 9:30 минут хүртэл Төрийн захиргааны Хангарди ордон, 3 давхарт, Нийслэлийн Газрын алба, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтэст битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.gazar.ub.gov.mn хаягаар дэлгэрэнгүй мэдээллийг авах буюу 315712, 96030003 дугаарын утсаар авна уу гэж Нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХ ЭТГЭЭДИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Хүсэлт маягтаар гаргана.
- Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгж, байгууллага бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;
- Дуудлага худалдаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
- Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг;
- Дуудлага худалдааны анхны үнийн 10%-тайтэнцэх мөнгийг дэнчин болгон тушаасан баримт; /Нийслэлийн Төрийн сан банкны 200051049 тоот дансанд тушаана. Хүлээн авагч: Нийслэлийн Газар алба, Зориулалт: Дэнчингийн үнэ/
ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ХУДАЛДАХ БАЙРШЛУУД: