Францын загвар өмсөгч, кино жүжигчин Тилан Блондо бол нэгэн цагт дэлхийн хамгийн хөөрхөн охиноор тодорч байв. Хөлбөмбөгчин Патрик Блондогийн охин Тилан ердөө дөрвөн настайгаасаа загвар өмсөх болж, нэрт загвар зохион бүтээгч Жан Поль Готьегийн загварын шоунд оролцож байв.
Харин 10 настайдаа "Vogue" сэтгүүлийн тэргүүн нүүрт заларснаар дэлхий дахинаа хамгийн хөөрхөн охин хэмээх алдрыг хүртсэн билээ.
Өдгөө 16 нас хүрсэн Тилан өнгөрсөн сараас загварын шоуны тайзнаа алхах болжээ.
Тэрбээр өнгөрсөн сараас АНУ-ын Нью Йорк хотын загварын шоунд оролцоод амжсан. Үүнийхээ дараа Италийн Миланд очоод төрсөн нутаг Францын Парис хотын загварын шоунд зориулж, тайзан дээр алхлаа.
Түүнчлэн Парисын загварын шоунд олон алдартнууд оролцлоо. Тодруулбал, ОХУ-ын Ирина Шейк, Хелен Миррен нарын топ зэрэглэлийн загвар өмсөгчид оролцжээ.