БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Америкийн эсрэг мэдэгдэл хийсэн өнгөрсөн сарын 22-ноос хойш Умард Солонгосын Ардын армийн эгнээнд 1.7 сая гаруй залуу сайн дураар элсчээ.
Дээрх мэдэгдэлд БНАСАУ-ыг бүрмөсөн устгаж болохыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэний хариуд хатуу арга хэмжээ авахаа Умард Солонгосын Хөдөлмөрийн нам, Төрийн зөвлөл нь амласан билээ.
Улсынхаа Зэвсэгт хүчний эгнээнд элсэх хүсэлтээ 4.7 сая гаруй залуу, тухайлбал, дунд сургуулийн ахлах анги, бүх их сургууль, түүний дотор Ким Ир Сений нэрэмжит их сургуулийн оюутнууд илэрхийлсэн гэнэ. Тэдний 1.2 сая нь эмэгтэй аж.