АНУ-ын эдийн засаг хоёрдугаар улиралд 3.1 хувиар өссөнийг Худалдааны яам нь мэдэгдлээ. Энэ нь шинжээчид өмнө нь гурван хувьд хүрнэ хэмээн таамаглаж байснаас илүү үзүүлэлт юм. Тус улсын эдийн засаг сүүлийн хоёр жилд байгаагүй хурдацтай өссөнийг BBC онцолжээ. Бизнесийн салбарт гарсан эерэг үзүүлэлт, хэрэглээний зарцуулалт нэмэгдсэн зэрэг нь үүнд нөлөөлсөн аж.
Гэхдээ “Харви”, “Ирма” хар салхи болсонтой холбоотойгоор гуравдугаар улиралд дээрх тоо буурч болзошгүй аж. Тухайлбал, компаниуд ажлын байраа цомхтгож магадгүйг CNBC дамжуулав. “PNC Financial Services” группийн ахлах эдийн засагч Гус Фаучер “2009 оноос хойш АНУ-ын эдийн засаг 2-2.5 хувиар өсөж байсан” хэмээн ярьжээ.