Америкийн Флорида мужаас өнгөрсөн долоо хоногт баривчлагдсан Шила Кин хэмээх эмэгтэй 27 жилийн өмнө буюу 1990 онд алиалагчийн хувцас өмсөж, нүүрээ будаад Веллингтон хотын нэгэн байшингийн хаалгыг тогшсон аж. Гэрийн эзэгтэй хаалгаа нээхэд цэцэг, бөмбөлөг барьсан алиалагч түүнийг буудчихаад, машиндаа суугаад арилаад өгчээ. Үл таних алиалагчид буудуулсан эмэгтэй хоёр хоногийн дараа амьсгал хураасан байна. Тухайн үед цагдаагийнхан эл хэрэгт Шила Кинийг сэжиглэж, нотлох баримтуудыг олсон ч яг гэм буруутайг нь тогтоож чадаагүй гэнэ. Ингээд хоёр жилийн дараа эл хэргийг хаажээ. Харин Уоррен хатагтайн амийг авч одсон учир битүүлэг эл хэргийг 2014 онд сэргээн, дахин мөрдлөгө явуулснаар гэмт хэрэгтний мөрөөр оржээ. Шила Кин 1990 онд эхнэрээ оршуулаад удаагүй байсан Майкл Уоррен гэх эртэй гэрлэж, Веллингтон хотоос нүүж, Теннесси мужид суурьшжээ. Өөрөөр хэлбэл, нөхөртэй нь суухын тулд эхнэрийнх нь аминд хүрсэн байж.