Германы Гисен хотод оршин суугч нэгэн эр спорт загварын “McLaren” машинаа авто зогсоолд түр тавиад, дэлгүүрт оржээ. Эргээд иртэл үнэтэй төмөр хөлгийнх нь ард талд нэг илжиг зогсчихсон “мэрж” байсан гэнэ. Үүнээс болж будаг нь нэлээд халцарсан юм байна. Ингээд илжигний эзнийг олж, шүүхэд гомдол гарган, 5000 евро нэхэмжилжээ. Ховдог илжигний эзний өмгөөлөгч “Илжиг улбар шаргал өнгөтэй машиныг том лууван гэж боджээ. Үнэтэй эдээ өөр газарт тавих ёстой байсан” хэмээн үйлчл үүлэгчээ өмг өөлсөн тухай тус улсын хэвлэлүүд мэдээлэв.