“Фантастик” продакшн, “F Studio”-гийн хамтын бүтээл “Монгол Контент” ХХК-ийн хамтран ажилласан “Зүрхний хилэн” түүхэн уран сайхны кино нээлтээ өчигдөр хийлээ. Зохиолыг "Зүрхний хилэн" романаас сэдэвлэж бичсэн гэх ойлголт үзэгчдийн дунд байсан. Тэгвэл киноны зохиолыг Э.Алдар бичиж, ерөнхий найруулагчаар Б.Тамир ажиллажээ. Энэхүү кино нь Манж Чин улсын дарлалд зовж нухлагдаж байсан монгол түмнийхээ төлөө тэмцэж буй шилийн сайн эрчүүдийн тухай өгүүлдэг. Тэд хоёр жилийн турш зураг авалтаа хийжээ.
Киноны үйл явдал монголчууд манжийн дарлалд орсноос 100 гаруй жилийн дараах буюу 1867 оны цаг үед өрнөх бөгөөд тухайн цаг үеийн монгол ахуй, аж байдлыг тод томруун харуулсан байна.
"Зүрхний хилэн" уран сайхны киноны нээлтийн ёслолын үеэр тус бүтээлийн манж амбан Фунь Жоугийн дүрд тоглосон Б.Барслхагва БСШУС-ын сайдын тушаалаар Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнууллаа. Түүнчлэн тус киноны тулааны хэсгүүдэд оролцон тоглосон "Action Crew" багийн ахлагч М.Наранбаатарыг шагналаа.