Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар нь “Лайсэн Академи”-тэй хамтын ажиллагааны хүрээнд “Монгол Японы хөдөлмөрийн яармаг”-ийг 2 өдрийн турш “BLUE SKY” зочид буудлын DAIMOND зааланд зохион байгуулж байна.
Монгол Японы хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийн зорилго нь Япон улсад сургууль төгсөж ирсэн болон япон хэлтэй залууст эх орондоо ажиллах боломжийг олгох, оролцогч компанитай газар дээр нь танилцан, мэдээлэл авч, ажлын анкет бөглөх, тус улсад суралцах, ажилд орох зэрэг мэдээлэл зөвлөгөөг мэргэжлийг ажилтнаас үнэ төлбөргүй авахад оршино. Яармагт нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ажил олгогчдын ирүүлсэн мянга гаруй ажлын байрны захиалга танилцуулж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаарх мэдээллээр хангаж, ажлын байранд зуучлах үйлчилгээ үзүүлж байгаа юм. Мөн “Эвирдэй ферм” ХХК, “Ну Пост” ХХК, “Хаан банк” зэрэг байгууллагууд оролцон, нээллтэй ажлын байрны мэдээлэл хүргэж байна. “Монгол Японы хөдөлмөрийн яармаг”-т ирснээр Японы хөрөнгө оруулалттай компанид ажилд орох, ажлын анкет бөглөж тухайн байгууллагатай танилцах боломж бүрдэх ба Япон улсаас их дээд сургууль, мэргэжлийн болон япон хэлний сургуулиудын багш төлөөлөгчид оролцоно. Тухайн сургуулийн багш нараас Япон улсад суралцахад шаардлагатай бүх мэдээллийг өөрийн биеэр орчуулагчийн тусламжтайгаар шууд авах ба гарын авлага бэлэглэнэ. Ингэснээр Япон улсад суралцах, аижиллах талаар мэдээллийг нэг дороос үнэ төлбөргүй авч, японы хөрөнгө оруулалттай компаниудтай танилцах, ажилд зуучлагдах боломж бүрдэж байна.