Энэ сарын эхээр Куба улсыг дайрсан “Ирма” хар салхи тус арал дахь хөхтөн амьтны бүхэл бүтэн төрөл устахад хүргэжээ. “Juventud rebelde” сонинд мэдээлснээр Кубын том чихт харх (Capromys auritus) байгалийн гамшгийн золиос болов. Зөвхөн Кайо-Фрагосо аралд амьдардаг энэ мэрэгчийн бие 28, сүүл нь 18 см урт гэнэ. Биеийн жин нь 1-1.5 кг байдаг аж. Устаж үгүй болохын ирмэгт тулсанд тооцогдож байсан эл хөхтөн амьтны 88 үүр хар салхи дайрахаас өмнө тус аралд байсан гэнэ.