Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгалийн ургамал ашигласны төлбөрийн хэмжээг нэмэх санаачилга гаргажээ

Нэн ховор, ховор, эмийн ургамлыг хууль бусаар бэлтгэх, их хэмжээгээр нөөцлөх, зориулалтын бус орчинд хадгалан, худалдах зөрчил Дархан-Уул аймагт сүүлийн үед ихэсжээ. Үүнтэй холбогдуулан тус аймгийн БОАЖГ-ынхан байгалийн ургамал ашигласны төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх санаачилга гаргаж, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэх болжээ. БОАЖ-ын сайд өнгөрсөн онд А/677 тоот тушаал гаргаж, байгалийн ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг шинэчлэн тогтоосон. Тэгвэл тус аймаг эл үнийн дүнгийн 5-30 хувьтай дүйцэхүйц хэмжээний төлбөрийг ургамлын кг тутамд ногдуулах санал гаргажээ. Тодруулбал, тухайн ургамал нэн ховор бол экологи, эдийн засгийн үнэлгээнийх нь 20-30 хувьтай тэнцэх төлбөрийг кг тутамд ногдуулна. Харин ховор ургамлынхныг 15-20, элбэг ургамлынхыг 5-10 хувиар тооцох гэнэ. Тус аймгийн БОАЖГ-ын ургамлын асуудал хариуцсан мэргэжилтэн “Манай аймаг бэлчээр тэжээлийн 311, эмийн 184, ховор, нэн ховор 10 төрлийн ургамалтай. Хууль бусаар ашиглах нь гаарч, ургамлын тархац, нөөц хумигдаж буйг харгалзан, байгалийн ургамал ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх шаардлага тулгарлаа. Үүнийг шинэчилж, чанд мөрдсөнөөр жил бүр орон нутгийн төсөвт олон сая төгрөг төвлөрүүлэх боломжтой” гэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.