Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Ёндон: Нар, салхинаас сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж, экспортод гаргана

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр УУХҮ-ийн сайд Г.Ёндон “2014 онд байгуулагдсан Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн салбарын Монгол Хятадын хамтарсан зөвлөлийн гурав дахь хурлыг нөгөөдөр буюу 2021 оны 10-р сарын 15-ны 15:00 цагт цахимаар зохион байгуулах гэж байна” хэмээн мэдээлсэн. Эл хурлаар хоёр улсын цаашид хамтарч хэрэгжүүлэх томоохон төслүүдийг хэлэлцэх юм. Тодруулбал,

  • Улаанбаатар хотыг тойрсон хурдны автозам барих төсөл,
  • Баганан тулгуурт автобусны автозам барих төсөл,
  • Монгол Улсын өмнөд бүс нутгийн нар, салхины эрчим хүчний нөөцийг ашиглаж, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж, экспортод гаргах,
  • Алтанбулаг, Замын-Үүд чиглэлийн хурдны автозам барих төсөл,
  • ОХУ-аас БНХАУ-руу Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн бүтээн байгуулалтын ажил.

Дээрх төслүүдийг төр, хувийн хэвшлийн хамтарсан хэлбэрээр, харилцан ашигтай хэрэгжүүлэх талаар хэлэлцэх гэнэ.

1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.