Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хохирогч талынхны өмгөөлөгчийн хүсэлтээр Н.Түвшинбаярыг дахин шалгана

Хөдөлмөрийн баатар, олимпын аварга, улсын заан Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлтийг хохирогчийн өмгөөлөгч гаргажээ. Баттай эх сурвалжуудаас өгсөн мэдээллээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхмаагийн өмгөөлөгч О.Санчирбал нэмэлт ажиллагаа хийлгэхийн тулд мөрдөн байцаалтад буцаалгах хүсэлтээ хэрэгт хяналт тавьж буй Хан-Уул дүүргийн Прокурорын газрынханд гаргасан юм байна. Үүнийг нь хяналтын прокурор нь хүлээн авч, хүсэлтэд дурдсан асуудлуудыг дахин шалгах ёстой гэж үзээд Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн Мөрдөн байцаах тасагт буцаасан аж.

Н.Түвшинбаярын хувьд энэ оны дөрөвдүгээр сарын 2-ны 20.30 цагийн үед Хан-Уул дүүргийн I хорооны нутаг, “Наяд” төвийн 905 тоот өрөөнд согтуудаа жүдо бөхийнх нь бэлтгэлийг хангахад гол нөлөө үзүүлж, дэмжиж ирсэн, Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг архины шилээр зодон гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл учруулсан билээ. Түүнд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэн өнгөрсөн есдүгээр сарын 24-нд яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлж прокурорын хяналтад хүргүүлээд байсан юм.

Бэлтгэсэн Г.Равжаа

1
БурууБуруу
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 thoughts on “Хохирогч талынхны өмгөөлөгчийн хүсэлтээр Н.Түвшинбаярыг дахин шалгана