Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ачаа тээврийн зардлыг бууруулах боломж олгохгүй байна гэв

Замын-Үүдийн хилийн боомтоор урд хөршөөс ачаа тээвэрлэх явцад тулгарч буй бэрхшээлийн талаар Тээвэрчин иргэдийн нэгдлээс өчигдөр мэдээллээ. Цар тахлын улбаатай хилийн хорио цээр тогтоохоос өмнө Эрээн-Замын-Үүдийн хооронд өдөрт 100 гаруй автомашин орж, гардаг байжээ. Тэгвэл уг тоо өдгөө 25-аас хэтрэхгүй болж, жолооч нар машинаа дундын бүсэд байршуулж, Эрээнээс ирсэн жолоочид даатган ачаагаа зөөж буй гэнэ. Улмаар Эрээн дэх компани, хувь хүмүүс Монголоос өдөрт нэвтрүүлж буй машины тоог харгалзан ачаа ачих зардлыг нэмж буй аж. Хэрэв нэг өдөрт нэвтрүүлэх автомашины тоог нэмбэл илүү их бараа, бүтээгдэхүүн авчрах төдийгүй тэр хэрээр нэг тонн ачаа тээх зардал буурах боломжтойг жолооч Г.Эрдэнбилэг дурдлаа. Үүнээс гадна Замын-Үүдийн боомтоор ачаа тээврийн бус, нүүрсний автомашинуудыг гарган, тоосжилт үүсгэж, хүнс, бусад бараа тээвэрлэх боломжийг хязгаарлаж эхэлсэн гэв. Засгийн газраас томилсон, Замын-Үүд сумд үүссэн нөхцөлийг сайжруулж, улс хоорондын тээврийг саадгүй явуулахаар ажиллаж буй албаны хүмүүс нь ажлаа хангалттай хийхгүй, шийдвэртэй арга хэмжээ авахгүй байгааг Тээвэрчин иргэдийн нэгдлийнхэн хэлсэн. Цаашид Замын-Үүдийн боомтоор нүүрс гаргах автомашины тоог хязгаарлах, Эрээнээс дундын цэг рүү ирж автомашин авч явж буй жолоочийн тоог нэмэх талаар Хятадуудтай зөвшилцөх, эсвэл ачааны автомашинуудыг шууд Эрээн рүү оруулах боломж бүрдүүлэхийг холбогдох байгууллагууд нь анхаарахыг хүсэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.