Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХЗДХЯ-ны харьяа хоёр агентлаг зөрүүтэй мэдээлэл өглөө

Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Ж.Болд “Цагдан хорих байрнаас хүн авч гарсан” гэх ноцтой мэдэгдэл хийсэн. Тодруулбал, тэрбээр “Иргэн Э.Одбаяр болон бусад нэр бүхий иргэд төрийн онцгой объект буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, цагдан хорих 461 дүгээр анги руу халдаж, гэмт хэрэгт шалгагдаж байгаа этгээд буюу Д.Монголхүүг хүч хэрэглэн авч явсан” хэмээсэн. Харин ШШГЕГ-аас болсон явдлын талаар тодруулахад “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 461 дүгээр ангийн Цагдан хорих байр луу халдаж, хүн авч гарсан гэдэг нь ташаа мэдээлэл” хэмээн тодотгов. Ийнхүү ХЗДХЯ-ны харьяа хоёр агентлаг хүний талаар өөр хоорондоо зөрүүтэй мэдээлэл өглөө. Үүнээс гадна зарим эх сурвалж, төрийн онцгой объект буюу Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих анги руу халдаж, хэрэгт холбогдсон этгээдийг авч явах боломжгүй гэдгийг хэлж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.