Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шүүхээс Д.Монголхүүг суллах шийдвэрээ буцааж, 30 хоног баривчлахаар болжээ

СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Монголхүүг суллах шийдвэр гаргасан талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл эл хэрэгтэй холбогдуулан СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид прокуророос гомдол гаргажээ. Гомдлын дагуу тус газар Д.Монголхүүд үүсгэсэн эрүүгийн хэргийг дахин хэлэлцээд хорих шийдвэр гаргасан талаар албаныхан мэдээлээ. Өөрөөр хэлбэл СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр гаргасан “Д.Монголхүүг нэн даруй суллах” шийдвэрээ прокурорын хүсэлтээр дахин хэлэлцэж, түүнийг 30 хоног хорих шийдвэр гаргасан аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.