Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Н.Тавинбэх: Шахмал түлшийг 2022 оны дөрөвдүгээр сар хүртэл хөнгөлөлттэй үнээр олгоно

How to Share With Just Friends

How to share with just friends.

Posted by Facebook on Friday, December 5, 2014

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үер Эрчим хүчний сайд Н.Тавинбэх сайжруулсан түлшний талаар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, “Өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний нөөц 71,4 мянган тонн байна. Энэ хэмжээ нь их ачааллын үед хагас сар, бага ачааллын үед нэг сарын хэрэглээ юм. Өнгөрсөн оны мөн үед бид нар 58 мянган тонн шахмал түлшний нөөцтэйгээр 2020-2021 оны өвлийн их ачааллыг давж байсан. Тэр үетэй харьцуулахад 20 орчим мянган тонноор илүү түлшний нөөцтэй.

Засгийн газрын шийдвэрээр сайжруулсан шахмал түлшний үнийн хөнгөлөлтийг 2022 оны дөрөвдүгээр сарын 1-н хүртэл үргэлжлүүлэхээр болсныг албан ёсоор хэлье.  Түлшний үйлдвэрлэлд ашиглах 210 мянган тонн мидлингийг Улаанбаатарт авчирсан. Энэ нь оргил ачааллаар тооцвол 2 сарын хэрэглээ юм. Харин бага ачааллаар тооцвол дөрвөн сарын хэрэглээ байгаа. Мөн барьцалдуулагч бодисын нэг сарын нөөц бий. Тиймээс шахмал түлшний хомстолд орсон гэж үзэж болохгүй. Харин үнийн хөнгөлөлттэй холбоотойгоор иргэд түлш нөөцөлсөнтэй холбоотойгоор хомстол үүссэн. Тиймээс бид шуурхай арга хэмжээ авч шахмал түлш борлуулах цэгийн тоог 280-420 болгож нэмэгдүүллээ. Өнгөрсөн онд 300 хэрэглэгчид нэг цэг ногдох байдлаар тооцоолж 600 цэгийг ажиллуулж байсан. Арваннэгдүгээр сар гэхэд сайжруулсан шахмал түлшний цэгийн тоог 600 болгоно” гэлээ. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.