Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ж.Болд: Нэр бүхий иргэд цагдан хорих 461 дүгээр анги руу халдаж, иргэн Д.Монголхүүг хүч хэрэглэн авч явсан

How to Share With Just Friends

How to share with just friends.

Posted by Facebook on Friday, December 5, 2014

ЦЕГ-аас Ардчилсан намын гишүүн Д.Монголхүүг баривчилсан асуудлаар ЦЕГ-ын дарга, хошууч генерал Ж.Болд өнөөдөр мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Мөрдөн байцаах албанаас өгсөн мэдээллийн хүрээнд Ардчилсан намын гишүүн Д.Монголхүүг яагаад баривчилсан талаар мэдээлэл өгье. Есдүгээр сарын 18-ны өдрөөс хойш нэр бүхий иргэд өдөр бүр Сүхбаатарын талбай болон Эрх чөлөөний талбайд жагсаал цуглааныг зохион байгуулсан юм. Есдүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатарын талбайд эдгээр иргэд эд зүйл оруулахаар завдахад цагдаагийн албан хаагч хууль ёсны шаардлага тавьсан. Оруулахаар завдсан зүйл нь хайрцагтай эд байсан бөгөөд дотор нь гутал байсан гэх мэдээллийг өгсөн боловч гутал дотор нь юу байгааг бид мэдэхгүй. Тухайн үед Сүхбаатарын талбайд ногоо зарах үзэсгэлэн худалдаа, төрийн болон төрийн бус байгууллагуудын өдөрлөг болж, олноор хүмүүс цугласан ийм үед эд зүйлсийг нэвтрүүлэхгүй гэсэн шаардлага тавьсан. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн засаг даргын журмын дагуу шаардлагыг албан хаагч тавихад Д.Монголхүү гэгч иргэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагад эсэргүүцэл үзүүлж, биед нь халдсан үйл явдал болж үүнийг шалгахаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэсэгт уг этгээдийг авчирч ирсэн.

Энэ байдлыг шалгаж 10 дугаар сарын 5-ны өдөр эрүүгийн хэрэг бүртгэлийн дугаар авч нээн шалгалтын ажиллагаа явагдаж Д.Монголхүү гэгчийг удаа дараа цагдаагийн байгууллагаас дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүй ирдэггүй учраас бид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу баривчлах ажиллагаа явуулсан. Гэтэл шөнийн 02:30 цагт Э.Одбаяр болон нэр бүхий иргэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 461 дүгээр анги буюу Улсын онцгой обьектруу халдаж гэмт хэрэгт шалгагдаж байгаа этгээдийг хүч хэрэглэн авч явсан. Энэхүү хууль зөрчих үйл ажиллагаа хэрээс хэтэрч байна. Монгол улс төртэй хуультай орон” гэдгийг онцлон хэлэв.

Харин эх сурвалжийн мэдээлснээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийнхан бичиг баримтын бүрдэл дутуу гэсэн үндэслэлээр Д.Монголхүүг хүлээж аваагүй бололтой.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on “Ж.Болд: Нэр бүхий иргэд цагдан хорих 461 дүгээр анги руу халдаж, иргэн Д.Монголхүүг хүч хэрэглэн авч явсан

  • zochin says:

    za za busad horigdloo aldchaagvi yu yadarsanch uls bol do hend helj gonginood baigaan be ih tom tur biz de

  • Монгол says:

    Тэр хэдэн алиа салбадайнуудыг л дийлэхгүй хорих ангиас хүнээ алдаж гэнэ дэ. Энэ бол алиа салбадайнуудыг жаахан оодгонуулж байгаад хамт барьж хорих гэсэн арга л да. Мэдээж Төр нүүр царайгаа харуулна . Ер нь монголчууд Ардчилал гэдэг үгээр түрий барьж их оодордог болж. Юм хязгаартай байдаг. Даварсан юмнуудтих боллоо л гэсэн үг л дэ.