Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Н.Эрдэнэбаяр: Ковидын халдвар аваад эдгэрснээс хойш нэг сарын дараа цусаа өгч болно

How to Share With Just Friends

How to share with just friends.

Posted by Facebook on Friday, December 5, 2014

Сайн дурын, авлагагүй, цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, тэднийг алдаршуулж урамшуулах зорилго бүхий Сар бүрийн гурваны “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 79 дэх удаагийн арга хэмжээ өнөөдөр болж байна.

Энэ үер цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэбаяр дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, “Сар бүрийн гурваны өдрийг цусаа бэлэглэх өдөр болгон зохион байгуулдаг гол зорилго нь цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлагыг олон нийтэд хүргэх юм. Өөрөөр хэлбэл, цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх тал дээр ийнхүү анхааран ажиллаж байна.

Өнөөдрийн 79 дах удаагийн арга хэмжээн дээр мөнгөн донор буюу 100 дээш удаа цусаа бэлэглэсэн нэг хүнийг алдаршуулсан. Улсын хэмжээнд алтан донор буюу 150-аас дээш удаа цусаа бэлэглэсэн найм, 100-аас дээш удаа цусаа бэлэглэсэн 25 дах удаагийн мөнгөн өнөөдөр тодорлоо.

Ковидоос өмнө 14-21 хоногийн өмнө цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлдэг байсан. Харин халдварт өвчин дэгдсэн үед цусны нөөц буурсан. Сүүлийн үед хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор явуулын цус, цусан бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх тал дээр ихээхэн анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн сарын цус цуглуулалтыг авч үзвэл 2864 хүн цусаа бэлэглэсэн. Хүн амын 90 гаруй хувь коронавирусийн халдварын хөнгөн хэлбэрээр өвдөж буй. Өөрөөр хэлбэл, Ковидын халдвар аваад эдгэрснээс хойш нэг сарын дараа цусаа өгч болно. Халдвар аваад эдгэрсэн хэдий ч ямар нэгэн зовууртай байгаа иргэдээс цус авахгүй. Харин эдгэрсний дараагаар биеийн байдал нь хэвийн байгаа иргэд цусаа бэлэглэх бүрэн боломжтой. Мөн вакцин хийлгэсэн иргэд 14-21 хоногийн дараагаас цусаа өгч болно” гэлээ.

3
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.