Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ

How to Share With Just Friends

How to share with just friends.

Posted by Facebook on Friday, December 5, 2014

Өнөөдөр УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Энэ удаагийн чуулганы нээлтэд парламентын зарим гишүүн болон хүндэт зочид цахимаар оролцож буй. УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааныг нээж:

  • Өнөөдөр олон улсын Ахмадын баярын өдөр тохиож байна. Азай буурал ахмадууддаа мэндчилгээ дэвшүүлж энх тунх урт удаан насалж, насны буянаа эдлэн жаргахын ерөөл дэвшүүлье.
  • Өнөөдрөөс эхэлж УИХ-ын түргэвчилсэн шинжилгээ өгч, шинэ горимоор танхимаар хуралдана.
  • Цар тахлын эрсдэлийн цаг үеийг даван туулж, сорилт давуулсан асуудлуудыг оновчтой шийдэх нь энэ чуулганы зорилго байх болно
  • Манай улсад цар тахлын нөхцөл амаргүй байна. Эмнэлгийн ачаалал оргилдоо хүрч, эмч ажилтнууд туйлдаа хүрч байна
  • Өнөөдрийн байдлаар 387 мянган хүн өвдөж, 1204 иргэн нас бараад байна. Амь насаа алдсан ард иргэд төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье
  • Бүх шатны сургуулийн сургалт эхэлсэн тул сургуулийн орчинд халдвар хамгааллын ягштал анхаарч, зохистой зөв менежментээр ажиллах шаардлагатай байна.
  • Яаралтай тусламж, сэхээн амьдруулах тасгийн үйлчилгээ үзүүлэх чадавхаа эрс сайжруулж, менежментийг оновчтой зохион байгуулах шаардлагатай байна
  • Томуу, хатгалгаа зэрэг амьсгалын замын өвчин сэрүүний улиралд нэмэгдэх хандлагатай тул вакцинжуулалтыг эрчимжүүлэх, ковид-19-ийн халдварын тусламжаас гадна эрүүл мэндийн үндсэн үйлчилгээнд онцгой анхаарах, санхүү  төсвийг шийдэх, эмч ажилчдын нийгмийн асуудлыг сайжруулах
  • Хааж түгжихийг урьтал болгохгүйгээр, үүссэн нөхцөл байдалд дасан зохицож амьдрах шаардлагатай боллоо. Дэлхий нийтийн хандлага ч ийм байна.
  • Инфляц зорилтот түвшнээс давж, бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, валютын нөөц багаслаа
  • Сайд нараас хариуцлага нэхэж ажиллана
  • Сайд нар бодит байдлыг нуулгүй цаг тухайд нь шийдвэртэй алхам авч баймаар байна
  • 10 их наядын хөтөлбөрийн үр дүнд эдийн засаг сэргэсэн хэмээв
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.