Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шатахууны найм хоногийн нөөц бүрдүүлнэ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газраас энэ сарын 27-30-нд ОХУ болон БНХАУ-аас нийт 9750 орчим тонн АИ-92 төрлийн бензин импортлохыг дуулгав. Энэ нь манай улсын АИ- 92 бензиний ердийн найм хоногийн нөөц аж. Манай улсын хэрэгцээтэй шатахууны 95 хувийг нийлүүлэгч ОХУ-ын “Роснефть” компани Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрт ээлжит техникийн засвар, үйлчилгээ хийж байгаа тул энэ сард нийлүүлэх АИ-92 бензиний захиалгыг 70 орчим хувиар бууруулсан. Үүний улмаас дотоодын зах зээлд хомсдол үүслээ. Тиймээс БНХАУ-ын “Петрочайна интернэйшнл” компанийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 43 440 тонн шатахуун авахаар тохиролцжээ. Үүнээс автобензин 33 300, дизель түлш 10 140 тонныг авах захиалга өгсөн байна.

Хятад улсаас импортлох 724 вагоныг төмөр замын хуваарьт оруулах, тээврийг саадгүй, шуурхай гүйцэтгэх, Замын-Үүдийн боомтоор яаралтай татан авах талаар Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, “Улаанбаатар төмөр зам”, Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллажээ. Үүний үр дүнд Монгол руу шатахуун тээвэрлэх 150 вагоныг төмөр замын хуваарьт нэмэлтээр оруулсан гэнэ. Эхний 2750 тонн АИ- 92 бензин ачсан 50 вагон өнгөрсөн бямба гарагт Хөх хотоос хөдөлж, нямд Замын-Үүд-Эрээний боомтоор орж ирсэн байна. Улмаар тухайн өдөр 25 вагоныг нь шилжүүлэн ачжээ. Хоёр дахь ээлжийн АИ-92 бензин ачсан 50 вагон ням гарагт Хөх хотоос хөдлөн, өчигдөр Эрээнд ирсэн аж. Мөн Хөх хотын боловсруулах үйлдвэрээс дараагийн ээлжийн 50 вагонд шатахуун ачиж байгаа гэнэ. Ийнхүү гурван удаагийн ачилтаар нийт 8250 тонн АИ-92 бензин импортлох юм байна.

Үүнээс гадна ОХУ-ын “Роснефть” компанийнхантай өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт хийсэн уулзалтын үр дүнд 1500 тонн АИ-92 бензин яаралтай нийлүүлэхээр тохиролцсон. Эхний ээлж буюу 1210 тонн АИ-92 бензин ачсан 20 вагон өчигдөр Улаанбаатар хотын Толгойт өртөөнд иржээ. Үлдсэн 300 орчим тонн шатахууныг ачсан таван вагон ирж яваа гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.