Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Э.Содномпилжээд 3, Саиед Моллайд 2 өрөө байр олголоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Токио-2020” олимпын наадмаас медаль хүртсэн, амжилт гаргасан тамирчдыг хүлээн авч уулзаж, гавьяа, амжилтыг үнэлж байна. Тухайлбал, Э.Содномпилжээд 3 өрөө байр, 120 сая төгрөг, Саиед Моллайд 2 өрөө орон сууц, 60 сая төгрөг, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт 2 өрөө орон сууц, 30 сая төгрөг олголоо. Үүнээс гадна шагналт тавдугаар байрт шалгарсан боксчин Э.Цэндбаатар, чөлөөт бөх Б.Хонгорзул, Ц.Намуунцэцэг нарт 20 сая төгрөг олгов. Паралимпод оролцсон, жүдоч Н.Алтанцэцэгт 20 сая төгрөг олгосон юм. Үүнээс гадна манай 3*3 төрөлд оролцсон эмэгтэй сагсчид 30 сая төгрөгөөр шагнуулав. Мөн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатарыг 45 сая, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмааг 15 сая, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгыг 60 сая төгрөгөөр шагнав. Олон улсын шүүгч Т.Энхцэцэг, Л.Одгэрэл, Э.Саруул, Б.Цагаанбаатар нарыг 10 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа. Алдарт “Мишээл Амазонка” компанийнханд ч 10 сая төгрөгийг мөн олголоо.  Тамирчин, дасгалжуулагч нарт мөнгөн шагнал олгох тухай Засгийн газрын тогтоолын дагуу мөнгөн шагнал олгож буй.

“Токио-2020” олимпын наадмаас:

  • жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Саиед Моллай мөнгөн медаль, 
  • жүдо бөхийн -73 кг-ын жинд Ц.Цогтбаатар хүрэл медаль,
  • жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль,
  • чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Б.Болортуяа хүрэл медаль, 
  • паралимпын хүндийг өргөлтийн -107 кг жинд Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль тус тус хүртсэн билээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.