Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Долоо хоногт 19 629 иргэн халдвар авлаа

Өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 20- 26-нд улсын хэмжээнд 19 629 иргэн “Ковид- 19”-өөр өвчилжээ. Энэ нь өмнөх долоо хоногоосоо 98-аар буурсан үзүүлэлт юм. 19 629 тохиолдлын 51.4 хувь нь нийслэлд, үлдсэн нь орон нутагт бүртгэгдсэн байна. Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр сүүлийн үед 16-24, 50-60 насныхан өвчлөх тохиолдол түгээмэл болсон гэнэ. Энэ сарын 22-нд Улаанбаатарт 1896 хүн “Ковид-19”-өөр өвчилснийг нотолсон. Уг үзүүлэлт нь нийслэлд хоногт илрүүлсэн хамгийн олон тохиолдол болсон юм. Орон нутгаас өчигдрийн байдлаар Ховдод хамгийн олон буюу 14 826 хүн коронавирусээр халдварласан нь хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна. Эл тоо нь тус аймгийн хүн амын 16.3 хувь аж. Үүнээс гадна Баянхонгор, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ гэсэн дөрвөн аймагт “Ковид-19”-өөр өвчилсөн хүний тоо 10 000-аас давжээ.

Өнгөрсөн долоо хоногийн дундуур улсын хэмжээнд хоногт 3000 гаруй иргэн коронавирусээр халдварласан нь батлагджээ. Харин долоо хоногийн сүүлчээр батлагдсан тохиолдлууд ялимгүй буурсан аж. Гэсэн ч манай улс нэг сая хүнд ногдох шинэ тохиолдлын тоогоор дэлхийд тэргүүлсэн хэвээр байна. Энэ сарын 25-нд гэхэд эл үзүүлэлтээр дэлхийд гуравдугаарт орсныг дээрх графикт үзүүллээ. Халдвар авсан нийт хүний тоогоор дэлхийд тэргүүлж буй. АНУ, Энэтхэг, Бразилын хувьд ч уг үзүүлэлт манай улсаас доогуур байгаа юм.

Бэлтгэсэн М.Оч

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.