Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тариа, ногоогоо хяруунд цохиулахаас сэргийлэхийг анхааруулав

Намрын налгар өдрүүд удаан үргэлжилсэнгүй. Энэ сарын эхний арав хоногт Монгол орны нийт нутгаар дулаан байсан бол 20-доос цаг агаар сэрүүслээ. Өнгөрсөн амралтын өдөр Хөвсгөл аймгийн зарим, Завханы ихэнх, Булганы хойд хэсгээр нойтон цас орж, эрс хүйтрэв. Бямба гаргийн 13.00 цагт Хөвсгөлөөс Ханх хүртэлх замын 15 км-ийг хэсэгчлэн хаасан байв. Хүчтэй цасан шуурганы улмаас Завхан аймгийн Улиастай сумд цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарч, хэд хэдэн газарт шон унасан талаар орон нутгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн юм. Тухайн өдөр цаг уурын байгууллага “Завхан, Хөвсгөлийн нутагт их хэмжээний цас орсноос цаг агаарын аюултай үзэгдэл тохиож болзошгүй” хэмээн сэрэмжлүүлсэн бол өчигдөр “Төвийн бүсийн ихэнх, зүүн аймгуудын нийт нутгаар сэрүүвтэр, салхины хурд өмнөх өдрүүдийнхээс харцангуй тогтворжсон” гэж мэдээлэв.

Цаашид цаг агаар энэ эрчээрээ хүйтэрч, цочир хүйтрэх төлөвтэйг Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийнхэн дурдаад “Энэ сарын 24-26-нд ихэнх нутагт цочир хүйтэрч, нойтон цас орсон. Гэхдээ ургац дарагдах хэмжээний их цас орж, гамшиг тохиогоогүй. Харин сарын сүүлээс цаг агаар эрс хүйтрэх тул тариаланчид ургацын ажлаа яаравчилж, тариа, ногоогоо хяруунд цохиулахаас сэрэмжлэн, малчид өвөлжилтийн бэлтгэлээ даруй базаах нь зүйтэй” гэв.

Бэлтгэсэн Ж.Сувд

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.