Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Нарны хүү, сарны охин”-ы удирдлагад ирэх баасан гарагт ял онооно

“Нарны хүү, сарны охин” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд болох Д.Гүрсоронз, Д.Одгэрэл хэмээх ах дүүс, Д.Батбаяр нарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 20-ноос эхлэн тав хоног хэлэлцэж байж бусдыг залилан мэхэлсэн гэм буруутайд тооцлоо. Тэд “Амар амгалан” орон сууцын хотхон барьж, ам метрийг нь зах зээлийн үнээс хямдаар, ипотекийн таван хувийн хүүтэй зээлд хамруулна хэмээн иргэдийг итгүүлж, 465 иргэний дөрвөн тэрбум гаруй төгрөгийг залилсан хэрэгт холбогдож, шүүх гэм буруутай, эсэхийг нь ийнхүү дэнсэлсэн юм.

Тэдэнд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-3.1 дэх хэсэгт заасан “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бүлэглэн, удаа дараагийн үйлдлээр залилсан” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн юм. Тус шүүхийнхэн өнгөрсөн баасан гарагт шийтгэх тогтоолоо танилцуулахад дээрх гурван шүүгдэгчийн өмгөөлөгч нар “465 иргэний хохирлыг барагдуулах хугацаа хэрэгтэй” гэж шүүх бүрэлдэхүүнд хандсанаар тав хоногийн завсарлага авлаа. Ингэснээр Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нарт ирэх баасан гараг буюу аравдугаар сарын 1-нд ял шийтгэл оноох хурлыг нь хийхээр боллоо.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.